БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

КОМПАНИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Компанийн эрхэм зорилго:
Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилж, дулааны эрчим хүчийг хамгийн бага алдагдалтайгаар түгээж, хэрэглэгчээ дээдэлсэн чанартай үйлчилгээ үзүүлнэ.
  Алсын хараа:
2030 он гэхэд хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, ухаалаг технологи нэвтрүүлсэн, салбартаа тэргүүлэгч компани болно.
  Чанарын бодлого:
Бид дулааны эрчим хүчийг  үр  ашигтай түгээж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангана.
  Манай компани нь үйлдвэрлэлийн техник эдийн засгийн тооцоо судалгаа хийж техник технологийн хэтийн бодлого боловсруулдаг, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг, санхүү эдийн засгийн нэгдсэн бодлогыг хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг, хүний нөөцийн хөгжлийг төлөвлөж хэрэгжүүлдэг, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаанд үйл ажиллагааг явуулдаг 9 алба, хэлтэстэй ажилладаг. Нийт 192 ажилтантай.
  Нийт ажиллагсдын 123 буюу 65,1 хувь нь эрэгтэй, 55 буюу 30,9 хувь нь эмэгтэй ажилтан ажиллаж байна. Ажилчдын 86 нь буюу 48,3 хувь нь цаг зэргээр цалинжиж, 48,8 хувь буюу 88 ажилтан ажлын байрны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байна.
  Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл, Засгийн газрын 2009 оны 26-р тогтоолын дагуу ААН-д хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй  орон тоогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3456,0 мян төгрөгийг төвлөрүүлсэн. 2015-2019 онд  шинээр ажилтан ажилд авахдаа хөгжлийн бэрхшээлтэй 40-өөс дээш насны 4 ажилтныг авсан бөгөөд “ДДС” ТӨХК-д өрх толгойлсон 10 эмэгтэй ажилтан ажиллаж байна.

Back to top button
Close