
Дотоод хяналт мониторингийн хэлтэс нь компанийн үйл ажиллагааг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, норм стандартын дагуу хуулийн хүрээнд явуулах нөхцлийг бүрдүүлэн найдвартай ажиллагааг хангуулж ажил үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, стандарт, норм нормативыг мөрдүүлэхээр хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, ДЭХ-ний дамжуулалт, түгээлт, борлуулалтын ажил, үйлчилгээний чанар, Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн дотоод журмын биелэлт, өмчийн бүртгэл, тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаа, эрчим хүч хэмнэлтийн ажлуудын хэрэгжилтийг хангуулах хяналтын нэгж юм.