ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК нь Дархан хотын 13791 айл өрх, 1646 ААН, байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж, жилд дунджаар 538 мянган Гкал дулаан түгээж, 10,2 тэрбумтөгрөгийн борлуулалт хийж байна.
Анх байгуулагдсанаас хойш “ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн үйл ажиллагааны хүрээ нэмэгдэж ажилчдын тоо 3,4 дахин, хэрэглэгчийн тоо 14567-оор, шугамын урт 25%-иар, дулаан түгээлт 2 дахин, борлуулалт 641,8 дахин тус тус өсч компани нь нийт 36,3 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, 2,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 192 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК нь Дархан сумын 3-р баг, буюу хуучин Дарханы нутаг дэвсгэрт 1,5 га газарт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД:
- Дарханы дулааны цахилгаан станцаас дулааны эрчим хүчийг худалдан авч хэрэглэгчдэд түгээх, дулааны сүлжээний шугам хоолой, тоног төхөөрөмжид засвар, шинэчлэлт хийх, дулааны сүлжээний ТЭЗҮ-ийг дээшлүүлэх, дулаан хангамжийн системд шинэ техник, технологи нэвтрүүлэх.
- Дархан хотын дулаан хэрэглэгчидтэй ДЭХ-ээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ байгуулах, түгээсэн дулааны эрчим хүчний борлуулалтын орлого цуглуулах.
- Дархан хотын нийтийн зориулалттай орон сууцны байруудын оршин суугчдад дуудлагыг 24 цагаар хүлээн авч төлбөртэйгээр засвар үйлчилгээ үзүүлэх.
- Сүлжээний усны химийн горимд хяналт тавих, дулааны болон халуун усны тоолуур суурилуулах, даралт, зарцуулалтын хэмжүүр шалгаж тохируулах, баталгаажуулах ажлуудыг гүйцэтгэж байна.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ:
- 7-40.0 кгс/см2 даралттай шугам хоолой, ЦТП-ны асвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
- Хэмжих хэрэгслийг засварлах, суурилуулах, худалдах
- Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
- Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт хийх
- Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт тухайн барилгын гадна салбар шугам сүлжээнд угсралт хийх
ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Дарханы дулаан хангамжийн систем нь дулааны нэг эх үүсвэртэй (ДДЦС). Насосны 3 дэд станц, дулаан хуваарилах 13 төвтэй. Хэрэглэгчид нь дулааны сүлжээнд халаалтын хувьд гол төлөв элеваторын зангилаа бүхий хамааралтай схемээр, халуун ус хангамжийн хувьд нээлттэй ба хаалттай схемээр холбогдсон.
• Эх үүсвэрийн дулаан үйлдвэрлэх хүчин чадал – 530 Гкал/ц
Үүнээс: Уураар 130 Гкал/ц
Усаар 400 Гкал/ц
• Дулаан дамжуулах шугамын нэвтрүүлэх чадвар – 268 Гкал/ц
Үүнээс: Хот талдаа 228 Гкал/ц
Үйлдвэрт 40 Гкал/ц
• Дулаан дамжуулах магистраль шугамын урт – 23,2 км
• Дулаан түгээх шугамын урт 91,4 км
• Уурын шугамын урт 3,3 км
• Хэрэглэгчийн тоо: ААН – 1646
Айл өрх – 13791
• Хэрэглэгчдийн дулааны тооцоот ачаалал (2019-2020) – 191,2 Гкал/ц
Үүнээс: халаалт 133,8 Гкал/ц
халуун ус 53,32 Гкал/ц
салхилуурга 4,12 Гкал/ц
• Уурын хэрэглэгчдийн захиалгат ачаалал (2019-2020) – 4,9 тн/ц
“ДДС” ТӨХК нь ДДЦС-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг худалдан авч дулаан дамжуулах шугам, тоноглолоор дамжуулан Дархан хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангадаг.