Мэдээ мэдээлэлФото мэдээ

“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЦАЙНЫ ГАЗРЫГ ТҮРЭЭСЛЭХ УРИЛГА

“ДАРХАНЫ ДУЛААНЫ  СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

1.    Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйлдвэрийн байрны 2 дугаар давхарт байрлах цайны газрын зориулалттай 69.15 мкв талбай, дагалдах тоног төхөөрөмжүүд болно.

2.    Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн10 цаг
  Материал хүлээн авах хаягДархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан байрны 3 дугаар давхрын 301 тоот “Бичиг хэрэг, захирлын туслах”-ийн өрөөнд ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд
Материал нээх хугацаа, хаяг байршил2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутанд ажлын хэсэг нээнэ.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээНэг метр квадрат талбайн түрээсийн доод үнийн дүн 8000 төгрөгбайна.
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэлЦайны газар ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуулбар 
Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэлТөрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу
         Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал–          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар-          Ажлын туршлагын талаарх товч танилцуулга. Үүнд, сүүлийн хоёр жилд цайны газрын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба хэрэв бусад газарт цайны газрын үйлчилгээ үзүүлж байсан бол энэ тухай товч мэдээлэл, байгуулсан гэрээний хуулбар, гэрээ болон уг ажлыг цуцaлж байсан эсэх, хэрэв цуцалсан бол түүний шалтгааныг тайлбарласан байвал зохино.-          Санхүүгийн чадварыг нотлох баримт (харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт)-          Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай//-          Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн  санал-          Хоолны цэс /үлгэрчилсэн байдлаар/-          Ажиллах хүчний эрүүл мэндийн лавлагаа

3.    Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйлдвэрийн байр дээр очиж үзэх болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн 70375309, 99252041 утсаар болон www.darkhandulaan.mn вэб хуудаснаас авна уу.

Зөвхөн шалгарсан иргэн, аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

Хаяг:Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан байр

Холбогдох утасны дугаар:99252041, 99402307

Цааш үзүүлэх

Холбоотой нийтлэлүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close