Мэдээ мэдээлэлОнцгой мэдээ

ДАРХАН СУМЫН ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ САНАМЖ БИЧИГ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАТАЛГААЖУУЛЛАА

Өнөөдөр /2021.01.13/ өдөр буюу Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр “Дархан Дахин Төлөвлөлт” ААТҮГ-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ ариутгал, халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулагдлаа. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК болон “Дархан Дахин Төлөвлөлт” ААТҮГ “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг таван жилийн хугацаатайгаар байгуулсан ба уг санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулав.Энэхүү хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 1,2,3,5,6,7,8,15-р багийн гэр хорооллын айл өрхүүд төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдон улмаар ая тухтай, дулаахан орчинд амьдрах, дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангагдах, хэрэгцээний халуун устай болох, агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон талын чухал ач холбогдолтойгоос гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа, жишиг болохуйц томоохон үйл ажиллагаа болох юм.Уг арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Насанбат, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантуул, “Дархан Дахин Төлөвлөлт” ААТҮГ-ын дарга Б.Батбаяр, “Дархан Ус Суваг ” ХК-ийн захирал Г.Эрдэнэбат нар болон бусад инженер техникийн ажилтан, албан хаагч нар оролцлоо.

Цааш үзүүлэх

Холбоотой нийтлэлүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close