Мэдээ мэдээлэлФото мэдээ

“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ИХ ЗАСВАРЫН ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР /2022.05.13/ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ДДС”ТӨХК нь 2022 онд их засвараар 19, ТЗБАХ-аар 5, Хөрөнгө оруулалтаар 21 ажил хийхээр төлөвлөн, зуны их засврын график гарган батлуулж, графикийн дагуу хийгдэх ажлаа хэлэлцэн, гарч болох хүндрэл, сайжруулах арга хэмжээгээ төлөвлөн их засварын зөвлөгөөнөө зохион байгуулав.

📍Засварын зөвлөгөөний үеэр орчин үеийн шинэ дэвшилтэт, техник технологийг танилцуулахаар Unitra ХХК-ийг урьж оролцуулсан ба нийт ИТА, алба хэлтсийн удирдлагууд, бригадын дарга нар болон гагнуурчид зөвлөгөөнд оролцлоо.

Мөн засварын зөвлөгөөний үеэр өвлийн оргил ачааллыг давахад хамт олноо хошуучлан ажилласан ажилтнуудаа урамшуулав. Үүнд:

ЭХЯ-ний тэргүүний ажилтанаар Ашиглалтын албаны ДОС Д.Пүрэвсүрэн,

ЭХЯ-ны “Хүндэт жуух” бичгээр Горимын инженер Б.Золжаргал,

Компанийн нэрэмжит шагналаар Ашиглалтын албаны дулааны оруулгын слесарь Э.Пүрэвдорж, Хэмжүүр автоматикийн албаны тоноглолын засварчин Д.Батбаяр, Засварын албаны дулааны шугам хоолойн слесарь Б.Намсрайжав нарыг урамшууллаа.

Цааш үзүүлэх

Холбоотой нийтлэлүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close