Мэдээ мэдээлэлФото мэдээ
“ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ-ЭВ НЭГДЭЛ” СПОРТЫН БАГА НААДМААС “ДДС” ТӨХК-ИЙН БАГ ТАМИРЧИД БАГИЙН НИЙТ ДҮНГЭЭР ГУТГААР БАЙРАНД ШАЛГАРЛАА

Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 5-р сарын 21-22, 28-29-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн гишүүн байгууллагууд, ҮЭ-ийн гишүүдийн дунд зохион байгуулсан “Шилжин явах цом”-ын төлөөх спортын бага наадам амжилттай зохион байгуулагдлаа.
ҮЭ-ийн спортын бага наадмаас “ДДС” ТӨХК-ийн баг тамирчид
• Волейболын эмэгтэй төрөлд -ДЭД байр,
• Шатрын тэмцээн- 4-р байр,
• Теннисний тэмцээн- 4-р байр,
• Волейболын эрэгтэй баг – 4-р байр,
• Сагсан бөмбөг эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 8-р байранд шалгарч багийн нийт дүнгээр ГУТГААР байранд шалгарлаа.
Тэмцээнд нийт 56 ажилтан амжилттай оролцсон бөгөөд нийт баг тамирчиддаа талархал илэрхийлье.