Дархан Дулааны Сүлжээ ТӨХК
ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ
ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ
    Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилж, дулааны эрчим хүчийг хамгийн бага алдагдалтайгаар түгээж, хэрэглэгчээ дээдэлсэн чанартай үйлчилгээ үзүүлнэ.    
"ДДС" ТӨХК-ИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН УРИЛГА

"ДДС" ТӨХК-ИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН УРИЛГА

Огноо: 2017 оны 08 дугаар сарын 15  
Сонгон шалгаруулалтын нэр:”Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйлдвэрийн байрны 2-р давхрын цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.
Сонгон шалгаруулалтын дугаар:ДДС-2017

 “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйлдвэрийн байрны 2-р давхрын цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгч”-ийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
 Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Иргэн бол цахим үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Цайны газар ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуулбар
3. Ажлын туршлагын талаарх товч танилцуулга. Үүнд, сүүлийн хоёр жилд цайны газрын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба хэрэв бусад газарт цайны газрын үйлчилгээ үзүүлж байсан бол энэ тухай товч мэдээлэл, байгуулсан гэрээний хуулбар, гэрээ болон уг ажлыг цуцaлж байсан эсэх, хэрэв цуцалсан бол түүний шалтгааныг тайлбарласан байвал зохино.
4. Түрээсийн төлбөр төлөх санхүүгийн чадавхиа нотолсон баримт.
5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, тогоочийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар
6. Хоолны цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал /Үлгэрчилсэн цэс байдлаар/
7. Цайны газрыг түрээслэх нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /Санал болгож буй түрээсийн үнийн дүн 1мкв2 нь 8000 төгрөг/
8. Ажиллах боловсон хүчний эрүүл мэндийн лавлагаа

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг,  “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан байрны 3 дугаар давхрын 301 тоот “Бичиг хэргийн, захирлын туслах”ын өрөөнд ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтын материалыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутанд ажлын хэсэг нээнэ.
Зөвхөн шалгарсан иргэн, аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.
           
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 70375309, 99252041 дугаарын утсаар ажлын цагаар авна уу.

Шинэ мэдээ
2017-09-19 14:07:46
2017-09-15 18:43:42
2017-09-15 08:38:27
2017-09-01 14:53:33
2017-08-16 14:19:00
2017-08-16 14:04:15

Онцлох мэдээ
2017-09-15 18:43:42
2016-02-29 08:45:32
2015-09-09 16:30:04