Categories
ISO 9001 СТАНДАРТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК НЬ ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 СТАНДАРТЫН МАГАДЛАН АУДИТИД ТЭНЦЛЭЭ

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтэнд МАГАДЛАН аудитыг Энэтхэг улсын Колкота хотод төвтэй, олон улсын тэргүүлэх баталгаажуулалтын байгууллага болох  MS Certification Services компаниар 2020.05.06 – 2020.05.11-ны өдрүүдэд хийлгэж сертификатаа хадгалахаар боллоо.

Categories
ISO 9001 СТАНДАРТ

ISO 9001:2015 ЧУТ-НЫ ХЭРЭГЖИЛТЭНД ДОТООД АУДИТ ХИЙСЭН ТУХАЙ ТАЙЛАН

2020 оны 04 сарын 07-08-ны өдрүүдэд “ДДС” ТӨХК-ийн үйл ажиллагаанд ISO 9001:2015 ЧУТ-ны стандартын хэрэгжилтэнд “ДДС” ТӨХК-ийн ЧУТ-ны дотоод аудиторууд болох Ё. Наранцэцэг, Б. Лхагвасүрэн, Р.Баатаржав, П.Эрдэнэчимэг, Ж.Мөнхдалай, Т.Гандолгор,  Г.Бадамгарав, М.Бадамцэцэг, Б.Чанцалням, П.Ариунбулаг, Ш. Отгонтуяа нар аудит хийсэн.

          Аудитаар Санхүү бүртгэлийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс, Дотоод хяналт мониторингийн хэлтэс, Инженерийн алба, Хангамжийн хэлтэс, Засварын алба, Ашиглалтын алба, Хэмжүүр автоматын алба, Гэрээ борлуулалтын албаны ISO 9001:2015 стандартын шаардлагуудын хэрэгжилтэнд аудит хийв.

 

Албаны нэрс

Нийт шаардлага

Үүнээс Хамааралтай

Тохирол

Том үл тохирол

 

Жижиг үл тохирол

Ажиглалт

Тайлбар

1

ЗУХ

99

 

82

 

 

17

 

2

СБХ

99

 

85

 

 

14

 

3

ДХМХ

99

 

85

 

 

14

 

4

ИА

99

 

89

 

 

10

 

5

ЗА

99

 

91

 

 

8

 

6

АА

99

 

84

 

 

15

 

7

ХАА

99

 

87

 

 

12

 

8

ГБА

99

 

27

 

 

14

 

9

ХАНГАМЖ

99

 

 

 

 

14

 

 

Нийт

 

 

 

 

 

128

 

 

 Том, жижиг үл тохирол – байхгүй,

 Ажиглалт – 128    илэрсэн.

 

Дотоод аудитаар хэлтэс албадуудад дараахь нийтлэг үл тохирол гарсан.

 Үүнд:  Ажиглалтын үл тохиролоос:

1.     Хэлтэс, алба бүр ЧУТ-ны өөрсдийн гадаад дотоод сонирхогч тал, тэдгээрийн хэрэгцээ хүлээлтэнд тодотгол хийгээгүй, алба хэлтэс бүрт ажлаас гарсан, ажлын байр өөрчлөгдсөн, шинээр ажилд орсон гэх мэт дотоод сонирхогч талууд өөрчлөгдсөн байна.

2.    Процессын эрсдлийг бууруулах төлөвлөгөө гарган, хэрэгжүүлсэн боловч хэрэгжүүлэлтийг тусган дахин эрсдлийг хийгээгүй

3.    Зарим хэлтэс албаны сарын давтан зааварчилгаа -сургалтаар Алба, хэлтсийн хэмжээнд ЧУТ-ны талаарх мэдээлэл, сургалтыг хангалтгүй өгсөн, төлөвлөгөөнд тусгаагүй

4.    Зарим хэлтэс албадуудын баримт бичгийн коджуулалт дутуу хийгдсэн

 

            Хэлтэс албадуудад стандартын зөрүүний шинжилгээ хийн ажиглалтын үл тохиролыг 2020.04.20 -ны дотор арилган засах болон  залруулах тайлангаар ДХМХ-т өгөхийг үүрэг болголоо.

Categories
ISO 9001 СТАНДАРТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

 “Дарханы дулааны сүлжээ ТӨХК нь Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтэнд баталгаажуулалтын аудитыг Энэтхэг улсын Колкота хотод төвтэй, олон улсын тэргүүлэх баталгаажуулалтын байгууллага болох  MS Certification Services компаниар 2019.05.16 2019.06.20-ны өдрүүдэд хийлгэсэн.

 

            2019 оны 05 сарын 16-20-ны өдрүүдэд явагдсан Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартын хэрэгжилтийн байдалд хийсэн олон улсын баталгаажуулалтын аудитын үнэлгээгээр “ДДС” ТӨХК нь ажиглалтын 4 үл тохирол илэрч Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтийг ханган ЭХЗХ-ноос олгосон Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах тугай зөвшөөрлийн Үл ажиллагааны хүрээнд JAS-ANZ буюу Австрали, Шинэ Зеландын нэгдсэн итгэмжлэлийн сүлжээ, IAF-Олон улсын итгэмжлэлийн байгууллагуудын хүлээн зөвшөөрсөн гэрчилгээг  2019.09.05-нд хүлээн авлаа.

Categories
ISO 9001 СТАНДАРТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК-Д ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛСЭН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Нэг. Ерөнхий зүйл

Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь  Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг Дархан-Уул аймгийн Дархан сумын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үйл ажиллагаандаа нэвтрүүлж буйгаараа ихээхэн онцлогтой юм.

Чанарын удирдлагын тогтолцооны стандарт гэдэг нь тухайн байгууллагын зорилго, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг үйл явцуудаар задлан тогтоож, түүний явагдах дэс дараалал, хийх үйлдэл, ашиглах эрх зүйн болон арга зүйн баримт бичгүүд, гарах үр дүнд тавих шаардлагыг маш тодорхой, нарийвчлан тогтоосон журам, түүний хэрэгжилт, явцын хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэн, засан сайжруулснаар уг байгууллагын удирдлагын арга барил боловсронгуй болж хэвших үйл явцаас бүрддэг байна.

ДДС” ТӨХК нь  Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үндсэн чиг үүрэг болон, дулааны шугам сүлжээний шинэчлэлт, дулаан хангамжийн хэтийн төлөвийг боловсруулах, хэрэглэгчдэд  мэргэжлийн зөвлөгөө өгөх, иргэн, аж ахуй нэгж байгууллагад  адил тэгш, чанартай, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг хүргэх ажлыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Мөн  ажилтнуудынхаа  мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх, тасралтгүй суралцах, ажилдаа чин сэтгэлээсээ хандах, ирээдүйдээ итгэлтэй ажиллах нөхцөл бүрдэх юм.

 “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь  2018 оны 04 дугаар сараас эхлэн ISO9001 стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Зөвлөх үйлчилгээний ОШМИ ТББ-тай 2018-04-23-нд гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

Компанийн гүйцэтгэх захирлын  2018 оны 5-р сарын 28-ны өдрийн  А/100 тоот тушаалаар   ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, үр дүнг тайлагнах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг”ийг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандарт нь 10 бүлэг, 131 шаардлагатай, бид энэ шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэд шуурхай үйлчлэх нь бидний ажил үйлчилгээний сэтгэл ханамжийн баталгаа болно.

            Бид Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлж эхлэхдээ юуны өмнө байгууллагынхаа 2018-2030 он хүртэлх дараахь бодлогын баримт бичгүүдийг боловсруулсан байна.

·         Хүнийн нөөцийн бодлого

·         Санхүүгийн  бодлого

·         Tехникийн бодлого

·         Хэмнэлтийн бодлого

Мөн компанийн  бүхий л хэрэгжүүлж буй үйл явцтай холбоотой 91 зураглалыг тодорхойлон, тэдгээрийн эрсдлийн үнэлгээг хийсэн байна.

 “ДДС” ТӨХК нь Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой дараах эрх зүйн баримт бичиг /журам, заавар/-үүдийг шинээр боловсруулсан. Энэ ажлын хүрээнд чанарын удирдлагын тогтолцооны үндсэн 6 журам, 15 баримт бичгүүдийг шинээр боловсруулж, хэлтэс, албадын үйл ажиллагааны чиглэлээр нарийвчлан задалж тогтоосон, дэс дараатай, боловсруулж баталгаажуулсан байна.

             “ДДС” ТӨХК-ийн үйл ажиллагаандаа стандарт хэрэгжүүлэх явцдаа давхардсан тоогоор 181 ажилтанд 132 цагийн сургалтыг явуулсан.

 

2019 оны 03 сарын 27-28, 05 сарын 11-14-ны өдрүүдэд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартын 150 заалтыг багцалсан 84 шаардлагын дагуу Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн үйл ажиллагаанд зөрүүний шинжилгээ хийж зөрүүтэй 18 шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүллээ.

“Дарханы дулааны сүлжээ ТӨХК нь Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтэнд баталгаажуулалтын аудитыг Энэтхэг улсын Колкота хотод төвтэй, олон улсын тэргүүлэх баталгаажуулалтын байгууллага болох  MS Certification Services компаниар 2019.05.16- 2019.06.20-ны өдрүүдэд хийлгэсэн байна.

 

            2019 оны 05 сарын 16-20-ны өдрүүдэд явагдсан Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартын хэрэгжилтийн байдалд хийсэн олон улсын баталгаажуулалтын аудитын үнэлгээгээр “ДДС” ТӨХК нь ажиглалтын 4 үл тохирол илэрч Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтийг ханган ЭХЗХ-ноос олгосон Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах тугай зөвшөөрлийн Үл ажиллагааны хүрээнд JAS-ANZ буюу Австрали, Шинэ Зеландын нэгдсэн итгэмжлэлийн сүлжээ, IAF – Олон улсын итгэмжлэлийн байгууллагуудын хүлээн зөвшөөрсөн гэрчилгээг хүлээн авахад бэлэн болсон байна.

Categories
ISO 9001 СТАНДАРТ

АЖЛЫН БАЙРНЫ ЭРГЭЛТ ҮЗЛЭГЭЭР ИЛЭРСЭН ҮЛ ТОХИРОЛ

            ISO 9001 2015-ын дотоод аудитаар илэрсэн үл тохиролыг арилгасан байдалд ЗУХ-ийн дарга, бүтээмж-сургалтын инженер, ЗА-ны инженер нар 2019.05.07-ны өдөр доорхи ажлын байруудад үзлэг хийхэд дараахь үл тохиролууд илэрсэнийг арилгах шаардлагатай байна.

            Хэрэглэгчдэд үйлчлэх төв:

1.    Чанарын мэдээллийн самбарт мэдээлэл бүрэн байрлуулах

2.    1-р давхарт байрлах Урианы үсэгнүүд унасныг засах

3.    2-р давхарт хаалганы хаягжуулалт хийх

4.    Сэтгэл ханамжийн судалгааг Чанарын мэдээллийн самбарт байрлуулах

5.    Тухайн сар бүрийн дуудлагын тайлан мэдээг Чанарын самбарт байруулах

6.    Шуурхай үйлчилгээний хэсэгт хамааралтай журмуудыг байрлуулах

7.    Процессын зураглалыг хамааралтай ажилтан бүрд өгч сайжруулалт хийлгаж байх /Дуудлага барагдуулах, орлого цуглуулах/

8.    ШҮХ-ийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг нэг хавтсанд хийж байрлуулах

ДХТ№8

1.    Манометр, термометрийн баталгаажуулалтын хуудсыг бүрэн наах

2.    Процессын зураглалыг машинчийн ажлын ширээн дээр байрлуулан сайжруулалт хийлгэх боломж олгох, хийлгүүлэх

3.    Гадна жижиг хаалганы цоож солих

4.    Цонх угаах

5.    Шалны зураас хийх

6.    Тоног төхөөрөмжийн бүрийн газардуулгын актыг ажлын байранд байрлуулах

7.    Нэмэлт усны баканд хэмжих хэрэгсэл байрлуулах

8.    Тоосоо арчих

ДХТ№3

1.    Нарядаар ажил гүйцэтгэж байгаа бригад ажлын байрны зааварчилгааг тухайн өдрийн хийх ажилтай нь уялдуулан бүрэн өгөх  /Д. Батмөнхийн бригад/

2.    Бригадын гишүүд хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн өмсөх /Каска, нүдний шил/

3.    Эмийн зарцуулалтыг тухай бүр хөтлөх

4.    Ажлын байрны тодорхойлолтыг ажлын байран дээр байрлуулах

5.    Анхны тусламжийн заавар байрлуулах

6.    Технологийн схемийг шинэчлэн байрлуулах

 

НС№2

1.    Нарядаар ажил гүйцэтгэж байгаа бригад ажлын байрны зааварчилгааг тухайн өдрийн хийх ажилтай нь уялдуулан бүрэн өгөх

2.    Бригадын гишүүд хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн өмсөх /Каска, нүдний шил, гутал/ /Ч. Эрдэмбилэгийн бригад/

3.    Ажлын байрны цэвэрлэгээг хийх

4.    ХМС дээр хаалтны мэдээлэл алдаатай байгааг засуулах /бүрэн хаалттай байтал 50% гэж зааж байна./

1-р хороолол 11-р байрны узель

1.    Ялтсан халаагчийн эргэлтийн журнал 3 сарын 14-нөөс хойш хөтлөөгүй

2.    Удирдлагын самбарын цахилгааны утаснуудын холболт, үзүүрүүд ил

3.    Узелийн технологийн схем байхгүй

4.    Узельд тохируулга хийх процессын зураглал ажилтанд байхгүй

 

 

 

Эдгээр үл тохиролуудыг 2019.05.13-ны өдөр хүртэл засаж сайжруулах шаардлагатай байна.

Categories
ISO 9001 СТАНДАРТ

ISO 9001 стандарт гэж юу вэ?

Энэ нь компанийг удирдах 

  • Шилдэг арга хэрэгсэл,
  • Дэлхийн стандарт,
  • Шилдэг тогтолцоо юм

 

 

 

Зорилго нь:

 

Хэрэглэгчийн шаардлагыг хангаснаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн.

 

 

 

Чанарын Удирдлагын Тогтолцоо

 

Чанар:

Сонирхогч талуудын сэтгэл ханамж & өрсөлдөх чадварын тасралтгүй сайжралт юм

 

 

Удирдлага:

Бодлого, зорилго, зорилтуудаа боловсруулан гаргаж, тэдгээрт хүрэх нөөцүүдийг бий болгон хангах

 

 

 Тогтолцоо:

Уялдаа холбоо, харилцан хамаарал бүхий процессуудын цогц

Categories
ISO 9001 СТАНДАРТ

“ДДС” ТӨХК-ИЙН УДИРДАХ АЖИЛТНУУД, ДОТООД АУДИТОРУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2018 оны сургалтын төлөвлөгөөний дагуу компанийн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, олон улсын ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, ажлын үр бүтээмжийг сайжруулах, бичиг баримтын хөтлөлтийг шинэчлэх зорилгоор Улаанбаатар хотод зөвлөх үйлчилгээний ОШМИ ТББ-ын вакуум сургалтанд доорхи нэр бүхий 20 ажилтныг 2018.12.07-2018.12.09-ны өдрүүдэд 2 өдөр сургав.

Сургалтаар бизнес төлөвлөгөөг хэрхэн хийх, ISO 9001 2015 стандартын бүлэг тус бүрээр хэрхэн бичиг баримт хөтлөх тухай, ямар бичиг баримтуудыг шинэчлэх сайжруулах, стандартыг хэрхэн хэрэгжүүлэх, дотоод аудитыг хэрхэн хийх талаар сургалт явагдан, одоогийн хийж байгаа эрсдлийн үнэлгээ, гадаад дотоод орчны шинжилгээ, үйл явцын зураглалын талаар зөвөлгөө өгч сайжруулалт хийв.

Categories
ISO 9001 СТАНДАРТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК-Д ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO-9001:2015 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭНД ОЛОН УЛСЫН АУДИТУУД ЗӨВӨЛГӨӨ ӨГЛӨӨ

ISO 9001: 2015 Чанарын удирдлагын тогтолцоо стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хүрээнд ОШМИ зөвлөх үйлчилгээний байгууллагын зөвлөхүүд Энэтхэг улсын олон улсын ISO-ийн аудиторын хамт манай компани дээр ирж зөвлөгөө өгч Насос станц, Дулаан хуваарилах төв, орон сууцны узел, шугам угсралтын ажил, диспетчерийн үйл ажиллагаатай танилцлаа.

Categories
ISO 9001 СТАНДАРТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК-Д ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь 2018 оны 04 дугаар сараас эхлэн ISO9001 стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Зөвлөх үйлчилгээний ОШМИ ТББ-тай 2018-04-23-нд гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

Компанийн гүйцэтгэх захирлын  2018 оны 5-р сарын 28-ны өдрийн  А/100 тоот тушаалаар   ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, үр дүнг тайлагнах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Стандарт нэвтрүүлэх явцдаа Чанарын удирдлагын хорооны Удирдлагын дүн шинжилгээний хурлыг 2 удаа зохион байгуулан, уг хурлаар 11 асуудлыг хэлэлцүүлэн шийдвэр гаргуулж, шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 39 ажлыг тусган боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.

Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд шаардагдах зардалд 25,0 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг бизнес төлөвлөгөөнд суулган шийдвэрлэсэн.