“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК нь 2022 онд хийсэн ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж шилдэг инженер техникийн ажилтан, шилдэг албан хаагч, шилдэг мэргэжилтэй ажилтан нараа тодруулж, шагналыг 2022 оны 12-р сарын 28-ны өдөр гардууллаа.
Мөн Аймгийн Засаг даргын шагналаар шагнуулсан шилдэг ажилтнууд Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Үүнд:
• “ШИЛДЭГ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН”-аар Сургалтын инженер Ё.Наранцэцэг
•” ШИЛДЭГ АЛБАН ХААГЧ”-аар Орлогын байцаагч Ө.Эрхэмтөгс
• “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН”-аар
– Дулааны шугам хоолойн слесарь Э.Мөнхбат
– Дулааны оруулгын слесарь Б.Ганбат
– Жолооч Д.Цогбадрах
Түүнчлэн бусдыгаа хошуучлан сайн ажиллаж 2022 оны шилдэг ажилтанд нэр дэвшсэн Б.Дэлгэрбат, Б.Бурмаа, М.Ариунболд, Ч.Баттулга, Л.Идэрбат, Р.Батцэнгэл нарыг тус тус мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
• ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “НАЙРАМДЛЫН ДАРХАН” ТЭМДЭГЭЭР:
-Хэмжүүрийн засварчин Ю.Дэмбэрэлтогтох
– Дулааны оруулгын слесарь Т.Ууганбаяр
– Дулааны оруулгын слесарь М.Хүрэлбаатар
• ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ТЭМДЭГЭЭР:
-Диспетчер инженер Р.Баярсайхан
– Ээлжийн ахлагч Д.Батбямба
– Дулаан хуваарилах төвийн машинч Б.Болорцэцэг
– Жолооч Н.Лхагвасүрэн
• ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧГЭЭР:
– Хангамжийн хэлтсийн дарга Б.Энхтөр
-Дулаан хуваарилах төвийн машинч Л.Эрдэнэцэцэг
-Үйлчлэгч Т.Булгансүрэн нар шагнагдлаа