Дархан Дулааны Сүлжээ ТӨХК
ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ
ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ
    Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилж, дулааны эрчим хүчийг хамгийн бага алдагдалтайгаар түгээж, хэрэглэгчээ дээдэлсэн чанартай үйлчилгээ үзүүлнэ.    
ТАНИЛЦУУЛГА

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

 “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалтай хангах тусгай  зөвшөөрлийн  хүрээнд дулаан дамжуулах 20,8 хос км, дулаан түгээх 78,2 хос км шугам хоолой, насосны 3 дэд станц, дулаан хуваарилах 6 төвөөр дамжуулан Дархан  хотын 10518 айл өрх, 1512  аж ахуй нэгжүүдад жилд дунджаар  480-500  мянган Гкал  дулааны  эрчим  хүч түгээж 6,5-7,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна.    

               

            Үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд:

1. Дарханы дулааны цахилгаан станцаас дулааны эрчим хүчийг худалдан авч хэрэглэгчдэд  түгээх,  дулааны  сүлжээний  шугам  хоолой, тоног  төхөөрөмжид  засвар,  шинэчлэлт хийх, дулааны сүлжээний ТЭЗҮ-ийг дээшлүүлэх, дулаан хангамжийн системд шинэ техник, технологи нэвтрүүлэх;

2. Дархан хотын дулаан хэрэглэгчидтэй ДЭХ-ээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ  байгуулах, түгээсэн дулааны эрчим хүчний борлуулалтын  орлого цуглуулах;      

3. Дархан хотын нийтийн зориулалттай орон сууцны байруудын оршин суугчдад дуудлагыг 24 цагаар хүлээн авч төлбөртэйгээр засвар  үйлчилгээ үзүүлэх;

4.  Сүлжээний усны химийн горимд хяналт тавих, дулааны болон халуун усны тоолуур суурилуулах, даралт, зарцуулалтын хэмжүүр шалгаж тохируулах, баталгаажуулах ажлуудыг гүйцэтгэж байна.      

                                           

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ:

 

1. 7-40.0  кгс/см2 даралттай шугам хоолой, ЦТП-ны асвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

2. Хэмжих хэрэгслийг засварлах, суурилуулах, худалдах  

3. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

4. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт хийх 

5. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт тухайн барилгын гадна салбар шугам сүлжээнд угсралт хийх 

 

ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙН ҮЗҮҮЛЭЛТ

·         Эх үүсвэрийн дулаан үйлдвэрлэх хүчин чадал:       уураар 54 Гкал/цаг

                                                                                        усаар                         236 Гкал/цаг

·         Нэмэлт ус бэлтгэх хүчин чадал                                                                   500 тн/цаг

o    Дулаан дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар                                  228 Гкал/цаг

o    Дулаан хэрэглэгчдийн тооцоот ачаалал                                                  156.2 Гкал/цаг

o    Дулаан дамжуулах шугамын урт                                                               20,8 хос км

o    Дулаан түгээх шугамын урт                                                                       78,2 хос км

o    Насос станцын тоо                                                                                     3

o    Дулаан хуваарилах төвийн тоо                                                                 6

 


Шинэ мэдээ
2017-08-16 14:19:00
2017-08-16 14:04:15
2017-08-16 07:53:52
2017-07-05 16:28:20
2017-06-16 10:24:43
2017-06-02 11:50:36

Онцлох мэдээ
2016-02-29 08:45:32
2015-09-09 16:30:04