Дархан Дулааны Сүлжээ ТӨХК
ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ
ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ
    Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилж, дулааны эрчим хүчийг хамгийн бага алдагдалтайгаар түгээж, хэрэглэгчээ дээдэлсэн чанартай үйлчилгээ үзүүлнэ.    

    Мэндчилгээ 





Өнөөдрийн байдлаар манай компани нь 8 алба, хэлтэс, 180 ажиллагсадтайгаар Дархан хотын 10518 айл өрх,1512 аж ахуйн нэгжид жилд дунджаар 470-500 мян.Гкал дулаан түгээж, 5,6-7,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна.


Тус компани нь дулааны шугам, тоноглолын  засвар  үйлчилгээг чанартай  хийж Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд  холбогдсон  хэрэглэгчдийг дулааны   эрчим  хүчээр   тасралтгүй   найдвартай  хангах, түгээсэн дулааны эрчим хүчний борлуулалтын орлогыг бүрэн цуглуулах үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Дархан хотын шинээр үүсэн байгуулагдсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, орон сууцны шинэ шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр найдвартай хангахын тулд  дулааны шугам сүлжээ, насосны дэд станц, дулаан хуваарилах төвүүдийг шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг ханган, дулааны сүлжээний гидравлик болон температурын горимыг жил бүр боловсруулан хэрэгжүүлж ажиллалаа.
Дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааг хангахын тулд дулаан дамжуулах сүлжээний 52,8%-ийг өргөтгөн шинэчилж, орон сууцны байруудыг халуун ус хангамжийн хаалттай системд шилжүүлэн хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан ахуй-ундны цэвэр, халуун усаар хангаж байна.
Эх орныхоо гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж байгаа эрчим хүчний салбарын нийт  хамт олон,  инженер  техникийн ажилтнууд,  эрдэмтэд, ахмадууд та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 

 

 
                                  

Шинэ мэдээ
2017-09-19 14:07:46
2017-09-15 18:43:42
2017-09-15 08:38:27
2017-09-01 14:53:33
2017-08-16 14:19:00
2017-08-16 14:04:15

Онцлох мэдээ
2017-09-15 18:43:42
2016-02-29 08:45:32
2015-09-09 16:30:04