Дархан Дулааны Сүлжээ ТӨХК
ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ
ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ
    Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилж, дулааны эрчим хүчийг хамгийн бага алдагдалтайгаар түгээж, хэрэглэгчээ дээдэлсэн чанартай үйлчилгээ үзүүлнэ.    
НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТѲВ НЭЭГДЭВ

Дархан хотын 57 жилийн ойн баярын энэ ѳдѳр Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан зах дотор "НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТѲВ" шинээр нээгдлээ. Нээлтэнд аймаг, сум, хэлтэс агентлагийн удирдлагууд болон ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагын тѳлѳѳллүүд оролцов. Тус тѳвд ирснээр иргэд тѳрийн 18 байгууллагын үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой аж. Түүнчлэн авто тээврийн татвар төлөх, хувиараа бизнес эрхлэгчдийн бүртгүүлсэн НѲАТ-ын баримтыг хэвлэх, нэг цэгээр үйлчлүүлэх дарааллын дугаар хэвлэх пос машинуудыг суурилуулжээ. Мөн эндээс төрийн байгууллагуудын үйлчилгээг авахад шаардлагатай бүрдүүлэх материалуудын жагсаалтыг харах ухаалаг дэлгэцийг суурилуулсан байна. Хэрэглэгч та дулааны тѳлбѳр тооцоо, дуудлага ѳгѳх, тѳлбѳр тооцооны лавлагаа зэрэг үйлчилгээг авах боломжтой боллоо.

Шинэ мэдээ
2018-11-01 10:35:05
2018-10-17 18:52:32
2018-10-12 19:58:05
2018-10-12 09:02:02
2018-10-08 08:27:40
2018-10-05 17:14:42

Онцлох мэдээ
2017-09-15 18:43:42
2016-02-29 08:45:32
2015-09-09 16:30:04