Дархан Дулааны Сүлжээ ТӨХК
ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ
ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ
    Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилж, дулааны эрчим хүчийг хамгийн бага алдагдалтайгаар түгээж, хэрэглэгчээ дээдэлсэн чанартай үйлчилгээ үзүүлнэ.    
МОДОН БӨМБӨГИЙН 2015 ОНЫ УЛСЫН АВАРГУУД ТОДОРЧ "ДДС" ТӨХК-ИЙН ТАМИРЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Залуу Монгол корпораций нэрэмжит Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2015 оны тэмцээн, Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайханы батласан зааврын дагуу есдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Гачуурт дахь “Монгол Шилтгээн” цогцолборын модон бөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд Аварга ДС, Бага-нуур ХК, Дарханы ДЦС, Дарханы ДС, Мон-Алтиус БТДС, 3-ЦС ТӨХК, ХААИС-1, ХААИС-2, Шивээ-Овоо ХК, ҮБТДС, Голомт банк зэрэг нийслэл, хөдөө орон нутгийн нийт 11 байгууллагын эрэгтэй 51, эмэгтэй 45 тамирчид оролцон 2 өдрийн туршид өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.  

Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулж, цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн 5-н төрлөөр явагдаж дүнгээ гаргасан юм. 

Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд 101 оноогоор Дархан ДЦС-ийн тамирчин спортын дэд мастер Г.Батмягмар, дэд байранд 104 оноогоор ХААИС—1 багийн тамирчин спортын дэд мастер Д.Даваадорж, гуравдугаар байранд Дархан ДС-ний тамирчин Ш.Батжаргал 106 оноогоор, эмэгтэйчүүдээс 104 оноогоор Дархан ДЦС-ийн тамирчин Т.Энхтүвшин, 109 оноогоор Дархан ДС-ний тамирчин Баярмаа, 112 оноогоор Дархан ДС-ний багийн тамирчин Г.Отгонтуяа нар эхний 3-н байрт тус тус шалгарч мөнгөн шагнал, медаль, өргөмжлөлөөр шагнууллаа. 

Жил бүрийн тэмцээнүүдийн хувьд баг тамирчдын хамгийн оролцох сонирхолтой, шийдвэрлэх бөгөөд өрсөлдөөнтэй болдог тэмцээн бол талбайн цохилтын төрөл юм. Тус төрөлд “Бага-нуур” ХК-ний тамирчин спортын дэд мастер Д.Отгонпүрэв, ХААИС-1 багийн тамирчин М.Ууганбаяр, “Бага-нуур” ХК-ны тамирчин Г.Төмөрбаатар, эмэгтэйчүүдийн төрөлд ХААИС-1 багийн тамирчин спортын мастер Б.Оюунтуяа, “Бага-нуур” ХК-ны тамирчин спортын дэд мастер Б.Цэрэндулам, ХААИС-1 багийн тамирчин Ж.Наранчимэг нар шалгарч медалийн эзэд болжээ.

Харин холимог хосын төрөлд Дархан ДЦС-ний тамирчид Н.Түвшинжаргал, Т.Энхтүвшин /53 оноо/ алтан медаль, ҮБТДС-ийн оюутан М.Бат-ирээдүй, Б.Надмид /57 оноо/ мөнгөн медаль, ХААИС-1 багийн М.Ууганбаяр, Д.Лхам /58 оноо/ хүрэл медаль тус тус хүртсэн юм. Эрэгтэй хосын төрөлд 1-р байранд 52 оноогоор “Шивээ-Овоо” ХК-ны тамирчин Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нар, 2-р байрыг Дархан ДЦС-ын тамирчин Б.Доржцэрэн, Д.Мөнх-Оргил нар 52 оноогоор, 3-р байранд ХААИС-2 багийн тамирчин Ч.Ууганбаяр, Р.Баттөр нар эзэлсэн юм. 

Эмэгтэйчүүдийн хосын төрлийн тэргүүн байранд 61 оноотой Дархан ДС-ийн тамирчид Г.Отгонтуяа, Н.Баярмаа, дэд байранд 62 оноогоор “Мон-Алтиус” БТДС-ийн тамирчин М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц, 3-р байранд “Шивээ-Овоо” ХК-ны тамирчин спортын дэд мастер Б.Хишигжаргал, Н.Долгорсүрэн нар аваргууд боллоо. 

Багийн төрөлд эрэгтэйчүүдээс 438 оноогоор спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан ДЦС-ний баг /Б.Доржцэрэн, Д.Мөнх-Оргил, Г.Батмягмар, М.Түвшинжаргал/, 443 оноогоор ХААИС-1 баг /Д.Даваадорж, Н.Дорлигжав, М.Ууганбаяр, С.Ганбямба/, 455 оноогоор Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан ДС-ний баг  /Б.Дэлгэрбат, Ш.Батжаргал, Г.Гантөгс, М.Баасандорж/, эмэгтэйчүүдээс 470 оноогоор спортын дэд мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг /Б.Оюунтуяа, Ж.Наранчимэг, Д.Лхам, Г.Мягмарсүрэн/, 490 оноогоор Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан ДЦС-ийн баг /Т.Хандсүрэн, Т.Энхтүвшин, Ц.Мөнхзул, А.Цэрэнлхам/,  498 оноогоор спортын мастер Б.Хишигжаргал дасгалжуулагчтай “Шивээ-Овоо” ХК-ны баг /Б.Хишигжаргал, Н.Долгорсүрэн, А.Баярцэцэг, Ц.Сарнай/ нэг, хоёр, гуравдугаар байрын эздээр тодорчээ.  

Байгууллагын нэгдсэн дүнгээр: 

1.    Спортын дэд мастер Ж.Загас дасгалжуулагчтай “ХААИС” /81 оноо/
2.    Спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай ”Дархан ДЦС” /102 оноо/
3.    Спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай ”Дархан ДС” /151 оноо/  цом, мөнгөн шагнал, медаль, хүндэт өргөмжлөлөөр шагнууллаа. 

Ийнхүү улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчидыг 2015 оны 11 сарын 22-27-ны өдрүүдэд Тайвань улсад болох олон улсын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.


Шинэ мэдээ
2017-12-06 10:38:45
2017-12-04 16:10:11
2017-09-19 14:07:46
2017-09-15 18:43:42
2017-09-15 08:38:27
2017-09-01 14:53:33

Онцлох мэдээ
2017-09-15 18:43:42
2016-02-29 08:45:32
2015-09-09 16:30:04